Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Гүн” нуурын усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж , 2015.07.04-ний  өдрийн 11:00 цагт цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч а/х Б.Энттулгад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 ТӨХК-ийн зүүн талд автозамын зорчих хэсэгт 54-39 УНН улсын дугаартай “Nissan Рrima” загварын суудлын автомашин, 47-56 УНА улсын дугаартай Хьюндай загварын зуурмагийн автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний 12:50 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Г.Долгор /60 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, нийт 59 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 24 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морьтой хүн, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр;  

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар 2015.07.04-ний өдрийн 05:30 цагт түймрийн голомт руу явсан.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Галтайн ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 8 албан хаагч, 1 автомашин,  Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч 1 автомашин, орон нутгын 37 иргэн, 5 автомашин нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Зүрх-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 4 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 албан хаагч, 2 автомашин нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 17:07 цагт;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бичигт хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.02-ны өдрийн 05:00 цагт;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Задын гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 17 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, нийт 29 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:00 цагт;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн, 2 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, нийт 38 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр ажиллаж 2015.07.04-ний өдрийн 11:14 цагт;

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн нутаг “Ар толгойн ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч Орон нутгийн 50 иргэн, 10 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж  2015.07.04-ний өдрийн 13:02 цагт;

Сэлэнгэ аймгийн  Орхон сумын Эрдэнэдалай 2 дугаар багийн нутаг “Ар булан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 25 иргэн, 2 автомашин,  нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.04-ний өдрийн 22:30 цагт;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг /Зайсан, Их тэнгэрийн амны дунд орой/ ”Хадтай хошуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 31 албан хаагч,  3 автомашин, Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас 100 хүн, 2 автомашин нийт 131 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 02.10 цагт тус тус түймрийг цурамд оруулсан. /Түймэрт 3 орчим га талбай өртсөн/.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Орбитын тойрог”-т иргэн Гантулгын 38-00 УБТ улсын дугаартай “Мазда Демо” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 14:27  цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчний” 43 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Б-н гэр, 44-03 УНЭ улсын дугаартай, Kia Optima загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Доод Өлзийт”-ийн задгайн 124 тоотод иргэн Н-н байшин, өвс, мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 14:16 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-ын 20 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Г-н байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 18:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч;  

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг нисэх буудлын баруун урд талд иргэн Э-н ДУА 54-39 улсын дугаартай, Enteejra загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top