1. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ходон багийн нутаг “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ходон багийн нутаг “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Л.Галсангийн 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Тогоонтөмөрийн 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-ийн 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, нийт 59 хүн,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 хүн,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 хүн,
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 24 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн,
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морьтой хүн, нийт 52 хүн,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар 2015.07.04-ний өдрийн 05:30 цагт түймрийн голомт руу явсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Хөх нүдэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.05-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч тус тус ажиллаж байна.
Цурамд оруулсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Зүрх-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 4 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 албан хаагч, 2 автомашин нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 17:07 цагт;
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бичигт хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.02-ны өдрийн 05:00 цагт;
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн, 2 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:45 цагт;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, нийт 38 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр ажиллаж 2015.07.04-ний өдрийн 11:14 цагт;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг /Зайсан, Их тэнгэрийн амны дунд орой/ ”Хадтай хошуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 31 албан хаагч, 3 автомашин, Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас 100 хүн, 2 автомашин нийт 131 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 02:10 цагт;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Галтайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 8 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч 1 автомашин, орон нутгийн 37 иргэн, 5 автомашин нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 11:00 цагт тус тус цурамд оруулсан.
Унтраасан: Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн нутаг “Ар толгойн ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч Орон нутгийн 50 иргэн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 10:00 цагт;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Зүрх-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 42 албан хаагч, 4 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 албан хаагч, 2 автомашин нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 21:30 цагт;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Задын гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 17 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, нийт 29 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 19:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн нутаг “Ар булан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 25 иргэн, 2 автомашин, нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.05-ны өдрийн 22:30 цагт унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 80 дугаар гудамжийн 39 тоотод иргэн Ө-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 03:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг галд өртөж түлэгдсэн иргэн Х /25 настай, эрэгтэй/-г ЯТТТ-д, нас барсан иргэн С /62 настай. эмэгтэй/-г цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР