1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Л /21 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 81 дүгээр байрны 8 дугаар давхрын 36 тоотын тагтан дээр харгалзах хүнгүй бага насны 2 хүүхэд байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, ажиллаж, Э /8 настай, эмэгтэй/, И /4 настай, эрэгтэй/ нарын аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2.Газар хөдлөлт:
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ “Хөөт” гэдэг газар /У-107055I00II; Ө-45066I00II/ 2015.07.06-ны өдрийн 08:47 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн.
3.Хүний халдварт өвчин:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 59 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч,нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ”Хадтай хошуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, 4 автомашинтайгаар ажиллаж, 2015.07.05-ны өдрийн 02:10 цагт;
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Мухарын-Ам”, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг “Харганы-Ам” гэдэг газрын заагт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 албан хаагч, Төв аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 60 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт;
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:45 цагт;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, нийт 38 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.04-ний өдрийн 11:14 цагт;
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, 25 морь, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 15:30 цагт;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 21:30 цагт;
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн нутаг “Хөх нүдэн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.05-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 23:55 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.
Унтраасан: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 24 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 12:43 цагт;
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бичигт хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч,орон нутгийн 5 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 13:45 цагт;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Галтайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 18:25 цагт;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн нутаг “Байжигийн тохой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 19:40 цагт тус тус түймрийг унтраасан.
6. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 6 дугаар хэсгийн 999 тоотод иргэн С-н “Хьюндай Грейс” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 13 дугаар гудамжийн 306 тоотод иргэн М-н 4 ханатай гэр, Д.Отгонбаатарын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 01:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “52-ын цэг” гэдэг газар иргэн Б-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 9 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2 дугаар гудамжийн 25 тоотод иргэн Д-н 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР