1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их гол бага гол”-ын дундаас иргэн Л /58 настай, эрэгтэй/ тугалтай үхэрээ тууж ирэхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг;
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Хойд завагийн ам” гэдэг газраас иргэн С /20 настай, эрэгтэй/ хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Л /21 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.07.07-ны өдрийн 20:15 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Аврах ажиллагаа:
Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагшаа 10 км-т, Замын-Үүдээс Улаанбаатар хотруу чиглэх замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /36 настай, эрэгтэй/ 50-34 УБЦ улсын дугаартай аксент загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2.Хүний халдварт өвчин:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, нийт 53 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч Орон нутгийн 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 1 автомашин, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон “Аравын даваа” гэдэг газар /Ерөөс сумын төвөөс 70 км, Бугант тосгоноос баруун урд зүгт 13 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч Орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ”Хадтай хошуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, 4 автомашинтайгаар ажиллаж, 2015.07.05-ны өдрийн 02:10 цагт;
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Мухарын-Ам”, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг “Харганы-Ам” гэдэг газрын заагт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 албан хаагч, 4 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 60 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт;
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн, 2 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:45 цагт;
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морь, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 15:30 цагт;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, 3 мотоцикл, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 21:30 цагт;
Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн “Хялгант нугын гэрийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 23 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг цурамд оруулсан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн зөрчлийн 4 дуудлагатай байлаа.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР