Ган нүүрлэснээс ургацын 50-60 хувийг алдаж болзошгүй

ӨНӨӨДӨР СОНИН

Улсын онцгой комисс хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс айлууд өвөлжөө, хаваржаандаа зусаж буй. Хадлан, тэжээл бэлтгэж чадахгүйд хүрч, хураахаар төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл ч үүсчээ. Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймагт уулын гуу, жалгаар л тачир өвстэй, бусад газарт ургасан жаахан өвс ногоо нь гандаж, үлийн цагаан оготно, царцаа, Сибирийн шөвгөр хошуут хорхой олширсон байна.

Архангай аймагт гэхэд ѳдѳртѳѳ агаарт 29-31, хѳрсний гадарга дээр 52-62 градус хүрч халж байгаа. Хэдийгээр цаг агаарын таагүй байдал нѳлѳѳлж буй ч ажил саадгүй, мал хорогдолгүй байгааг тус аймгийн Онцгой комисс мэдээлжээ. Булган аймагт агаарын температур 30 градусаас давж халсан ѳдрийн тоог олон жилийн дундажтай харьцуулахад зургаадугаар сард зарим суманд 1-14 хоногоор илүү, хѳрсний темпера­тур аймгийн нийт нутгаар шѳнѳдѳѳ 40 градусаас давж халсан ѳдрийн тоо 20-29-т хурчээ. Нийт нутгийн 90 хувь нь гантай гэнэ. Тус аймгийнхан байсан хэдхэн пуужингаараа нэг л удаа үүл бууджээ. Цаашид Ховд, Завхан, Архангай аймгаас пуужин авах аж. Дархан-Уул ай­магт хавар малын бэлчээр муу байснаас энэ жил гарсан 2700 гаруй тѳл хорогдож, бэлчээрийн даац 44.5 дахин хэтэрчээ. Ѳнгѳрсѳн тав, зургаадугаар сард хур тунадас муу, чийггүйгээс бэлчээрийн 80 хувь нь ганд нэрвэгджээ. Хадах ѳвс ургаагүй, голын хадлан бэлтгэх талбайгүйгээс ургацын хэмжээ буурсан байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум ургацынхаа 40 хувийг алдаж болзошгүй, Орхонтуул сум дахь буудайн талбай бүхэлдээ ганд нэрвэгдэж, уринш боловсруулах ямар ч аргагүй болсон тул бүрэн зогсоосон гэнэ.

Тѳв аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байгаа гэнэ. Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам, Цээл суманд үр тарианы ургалт бүрэн зогссон, ойрын хугацаанд хур ту­надас орохгүй бол ургац авахгүй, хѳрс хэт хатсаны улмаас уринш боловсруулж чадахгүйд хүрсэн байна. Зарим гол, нуур хатаж ширгэсэн, царцаа их нүүдэллэж ургасан жаахан ѳвсийг нь идчихсэн, цаашид мал бэлчээх газаргүй, онд бүрэн орохооргүй болсон тул отор нүүдэл хийх аймаг, сумдыг яаралтай шийдэх шаардлагатай гэжээ. Тус аймгийн Цээл сумын малчид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт зусдаг байсан ч энэ жил Сэлэнгийн ИТХ- ын захирамжаар малаас татвар авах, торгууль ногдуулах болсон нь аймаг, сумын хооронд зѳрчил үүсгэжээ. Хэнтий аймгийн нийт нутгаар хур муутай байснаас ѳмнѳх онтой харьцуулахад гурав дахин бага ургацтай, нийт нутгийн 90 хувь нь гантай буюу гандуу аж. Газар тариалангийн бүс нутгуудад хуурайшилт ихтэй, тариалалтын гүнд чийг байхгүйгээс соёололт маш муу байгаа нь нэг га талбайгаас дѳнгөж 3-4 цн ургац авч, энэ онд ургац бүрэн алдах аюул дагуулж буй. Хөвсгѳл аймагт тарьсан буудай бүхэлдээ ганд нэрвэгдсэн, бутлалтын үе шатандаа өсѳлт нь зогссон байна. Мөн ойн хортон шавьж тархаж, мод их хэмжээгээр гэмтжээ. Харин Баян-Ѳлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Зав­хан, Ѳвѳрхангай, Ховд, Увс, Сүхбаатарт зуншлага хэвийн гэв.

Цаашид хѳрш зэргэлдээ сумдад мал оторлуулах, бэлчээр сайтай газруудад худаг гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, энэ сарын 10-наас өмнѳ гантай болон гандуу газруудад үүлэнд зориудаар нѳлѳѳлж хур тунадас оруулах, малчид хувийн бэлтгэлээ эртнээс базаах шаардлагатай болжээ. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх гантай болон гандуу байгаа газар нэмэгдэж, тарианы гарц муудаж болзошгүй тул гурилын нѳѳц хангалттай бүрдүүлж, үнийг нь тогтвортой байлгах, ѳвѳлжих малын тоог цѳѳлж, махны нөѳц экспортыг нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мѳн бэлчээрийн гарц сайн байгаа аймаг, сумдын нутагт малчдыг баг, бүлэг болгон хадлан тэжээлээ бэлтгэх туслах, дэмжих, үүлэнд зориудаар нѳлѳѳлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаанд шаардагдах пуужингийн байнгын нѳѳц байлгаж, ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахыг даалгалаа.

scroll to top