НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ

Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг.

Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд:

  1. Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах)
  2. Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх;
  3. Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
  4. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх;
  5. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх;
  6. Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух;
  7. Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.

Илрэх шинж тэмдэг:

Нууц үе 30 минутаас 18 цаг;

Дотор бачуурч, бие нозоорох;

Дотор муухайрах, бөөлжих, суулгах;

Бага зэрэг халуурах;

Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;

Нүд харанхуйлж, толгой эргэх.

Авах арга хэмжээ:

Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;

Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;

Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;

Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;

Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;

Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй

Хэн үүнд өртөх вэ?

Бүх насны хүмүүс өртөх боломжтой;

Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай иргэд илүү их өртөх магадлалтай.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top