Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их гол”, “Бага гол”-ын дундаас иргэн Л /58 настай, эрэгтэй/ малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Оцон чулуу” гэдэг газраас 2015.07.08-ны өдрийн 08:30 цагт цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. 

Уснаас эрэн хайх: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Хойд завагийн-Ам” гэдэг газар иргэн С /20 настай, эрэгтэй/ Буянт голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг;   

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар иргэн Г /23 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг тус тус  зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун хойд зүгт 39 км-т /У-100084/00//; Ө-49010/00/// 2015.07.09-ний өдрийн 05:04 цагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-өөс цахим шуудангаар ирүүлсэн ба тус сумын Засаг дарга Э-с тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.  

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа. 

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.   

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц,Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн “Ханжит” гэдэг газар малчин Г-ийн 1 хонь  2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Урд салаа” гэдэг газар иргэн А-ийн 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Их булаг” гэдэг газар малчин П-ийн 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, нийт 53 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн  “Оорцог- Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч Орон нутгийн 16 иргэн,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн  “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 1 автомашин, нийт 15 хүн,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон  “Аравын даваа” гэдэг газар /Ерөөс сумын төвөөс 70 км, Бугант тосгоноос баруун урд зүгт 13 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч Орон нутгийн 40 иргэн,

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шигшгийн даваа” гэдэг газар /сумын төвөөсзүүн зүгт 31 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Цурамд оруулсан:Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морь, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 15:30 цагт;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, 3 мотоцикл, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 21:30 цагт;

Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Өөлөнтийн Шар-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 13:00 цагт  хүлээн авч 2015.07.08-ны өдрийн 05:00 цагт унтрааж хүлээлгэн өгсөн боловч 2015.07.08-ны өдрийн 16:00 цагт дахин ассан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 56 иргэн, 10 автомашин, нийт 66 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.08-ны өдрийн 21:30 цагт тус тус цурамд оруулсан.

 Унтраасан: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн, 2 автомашин, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.08-ны өдрийн 10:00 цагт;

Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн “Хялгант нугын гэрийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 23 иргэн, 1 автомашин, нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.08-ны өдрийн 12:00 цагт;

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Мухарын-Ам”, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Харганы-Ам” гэдэг газрын заагт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.06-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 албан хаагч, 4 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 60 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.08-ны өдрийн 13:33 цагт;

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Цагаан-Өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Орон нутгийн 11 иргэн, 2 автомашинтай, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.08-ны өдрийн 19:05 цагт;  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ”Хадтай хошуу” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, 4 автомашинтайгаар ажиллаж, 2015.07.08-ны өдрийн 18:20 цагт тус тус унтраасан.

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 58 дугаар цэцэрлэгийн хойд талд иргэн А-ийн 36-10 УБД улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 01:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 29 дүгээр ангийн 5 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 15 дугаар гудамжийн 11 тоотод иргэн Б-ийн мод хатаалгын цехед хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 03:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 29 дүгээр ангийн 5 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 11:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой ослын талаар:

Үйлдвэрлэл, технологийн холбогдолтой ослын талаар: Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан манлай” ХХК-ийн баригдаж байгаа барилгын сантехник угсралтын ажил гүйцэтгэж байсан 4 иргэн нуранги шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж  шороонд дарагдсан иргэн Т /21 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д, нас барсан иргэн Ц /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

Ахуйн осол: Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 9 давхарын тагтан дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч Нийсэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /40 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд буулгаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top