Амжилт гаргасан албан хаагчдыг шагналаа

Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмыг  угтан  Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хагас жилийн ажлын тайлангаа нийт бие бүрэлдэхүүндээ тайлагнаж, улмаар ажил үүргээ нэр төртэй хашиж, аварч хамгаалах их үйлсдээ үнэмлэхүй амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулан, цол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн үеэр  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, шилдэг алба хаагчдад шагнал гардуулсан юм.

9X1A8655

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  112-р тоот  зарлигаар  Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай:

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Ганболд нар шагнагдсан бол Цэргийн гавьяаны одонгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах , аврах 35 дугаар ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа Х.Буяндэлгэр,  Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч Ц.Даваацэрэн, Алтан гадас одонгоор Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан Ч.Тогоо мөн газрын ахмад ажилтан Д.Батлав, Д.Даваажав нар шагнагдаж, Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч С.Содонтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Д.Цэцэндалай нарын 21 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улаанбаатар хот дахь Шатахууны улсын нөөцийн салбарын түгээгч Ж.Сувдмаа, Баянхонгор аймаг дахь Улсын нөөцийн салбарын харуул Д.Нямжаргал, Шударга журам медалиар Нийслэлийн онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, онцгой байдлын ахлах ахлагч З.Оюунбат, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч онцгой байдлын ахлах ахлагч О.Батзолбоо нарын 8 хүн шагнагдаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн 460-р тоот “Цол олгох” тушаалаар :

Хурандаа цолоор-1,  Дэд хурандаа цолоор -1, Хошууч цолоор -6, Ахмад цолоор -12, Ахлах дэслэгч цолоор -19, Дэслэгч цолоор -3, Дэд ахлагч цолоор -1,

Хугацааны өмнө дэд хурандаа цолоор -1,  хугацааны өмнө хошууч цолоор-1, хугацааны өмнө ахмад цолоор -1, хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор -2 хүн шагнагдаж мөрдэсөө гардан авлаа.

9X1A8723

 

 

scroll to top