1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар иргэн Г /23 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Хойд завагийн-Ам” гэдэг газар иргэн С /20 настай, эрэгтэй/ “Буянт” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар ажиллаж, 2015.07.09-ний өдрийн 22:45 цагт цогцсыг уснаас олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийт 47 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 9 иргэн нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Аравын даваа” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 13 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч Орон нутгийн 40 иргэн, 2 автомашинтайгаар
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Байвын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 9 албан хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шигшигийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 31 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 41 албан хаагч, орон нутгийн 25 иргэн нийт 66 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 11 иргэн нийт 17 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 30 иргэн нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 15:30 цагт;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 21:30 цагт;
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Өөлөнтийн шар-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, 2015.07.08-ны өдрийн 05:00 цагт түймрийг цурамд оруулж хүлээлгэн өгсөн боловч дахин ассан тухай дуудлагыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 56 иргэн нийт 66 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт;
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн “Их савгийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч Орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:30 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.
Унтраасан: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 53 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.09-ний өдрийн 12:10 цагт
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, нийт 37 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.09-ний өдрийн 19:05 цагт тус тус түймрийг унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз”-ын 41 дүгээр гудамжийн 770 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 03:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутагт хогийн төвлөрсөн цэгт их хэмжээний ахуйн хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 19:32 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн 9 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Маань зав”-ын 6 дугаар гудамжийн 37 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжийн 1 тоотод иргэн О-н малын хашаа, саравч, эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 02:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР