1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант багийн “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар иргэн Г /23 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Алтай”-н 10 дугаар гудамжийн 4 тоотод хүүхэд цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 16:37 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Х /28 настай, эмэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг гаргасан.
Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Тэрэлж”-ийн 100 ламын агуйгаас урд зүгт 40 км орчимд зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул-Уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 57-75 УНБ улсын дугаартай Land-105 загварын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Ц /36 настай, эрэгтэй/, АНУ-ын иргэн S /54 настай, эрэгтэй/, M /69 настай, эмэгтэй/ нар бэртсэн байсныг эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, Налайх дүүргийн эмнэлэгт;
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Баянзүрхийн гүүрний доод талд 2 иргэн усанд уналаа гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ж /68 настай, эрэгтэй/, Н /62 настай, эрэгтэй/ нар усанд унасан байсныг аварч, ар гэрийнхэнд нь;
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Бөөгийн мод”-ны харалдаа Туул голд хүн живлээ гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М /21 настай, эрэгтэй/ усанд живсэн байсныг цогцсыг гарган цагдаагийн байгууллагад;
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Гал унтраах, аврах 10 дугаар ангийн үүдэнд зам тээврийн осол гарч, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 21:52 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Т /41 настай, эмэгтэй/ 26-02 УНС улсын дугаартай Toyota Prius загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нуруу, хүзүүндээ гэмтэл авсан байсныг гарган ГССҮТ-д;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн наадмын талбайн зүүн талд хашлаганд хүн гараа хугалсан авч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /57 настай, эрэгтэй/ хашлага төмрөнд хуруугаа хавчуулан хугалсан байдалтай байсныг салган аймгийн бүсийн оншлогооны төвд;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн /сумын төвөөс зүүн тийш 15 км орчимд/ “Таван толгой” гэдэг газар 2015.07.10-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 55-39 ОРО улсын дугаартай марк-2, 00-19 СЭА улсын дугаартай Ланд-200 загварын автомашинууд мөргөлдсөний улмаас 4 хүн газар дээрээ нас барсаныг цагдаагийн байгууллагад, 4 хүн бэртэж гэмтсэнийг сумын эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Байвын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 9 албан хаагч, 1автомашин, орон нутгийн 17 иргэн, 4 автомашин, нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шигшигийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 31 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 41 албан хаагч, 5 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашин, 1 мотоцикл, нийт 66 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Энгэт багийн “Даамай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т, аймгаас хойд зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 23 иргэн, 1 автомашин, 3 мотоцикл, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Хужхан давааны эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25, аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 2 автомашин, нийт 50 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн баруун салаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан:
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 25 морь, нийт 52 хүн, 3 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.07.06-ны өдрийн 15:30 цагт;
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Өөлөнтийн шар-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, 2015.07.08-ны өдрийн 05:00 цагт түймрийг цурамд оруулж хүлээлгэн өгсөн боловч дахин ассан тухай дуудлагыг мөн өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 56 иргэн, 10 автомашин, нийт 66 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн “Их савгийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч Орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:30 цагт;
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 1 автомашин, 2 мотоцикл, нийт 17 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.10-ны өдрийн 10.40 цагт;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 51автомашин, орон нутгийн 9 иргэн, 1 автомашин, 14 хүн, нийт 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.10-ны өдрийн 17:00 цагт тус тус цурамд оруулсан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын эцсийн буудлын хажууд хур хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 11:04 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 5 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Жаргалантын ам” газар гал гараад байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 12 албан хаагч;
Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Баруун бүсийн эрчим хүчний станцын баруун талд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Танкийн 8 дугаар гудамжийн 15 тоотод М-н 3х4 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР