Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Тэрэлж” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход иргэн.И /43 настай, эрэгтэй/-ын цогцсыг иргэд уснаас гаргасан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтэст,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Туул” голын усанд 1 хүн живж байна гэсэн дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 17:18 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар очиход иргэн Э /21 настай, эрэгтэй/-ийг иргэд уснаас эсэн мэнд гаргасан байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд,

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Туул” голын усанд 3 хүн живж байна гэсэн дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 18:48 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн П /25 настай, эрэгтэй/ нас барсан байсныг уснаас гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст, иргэн А /25 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/ нарыг иргэд уснаас эсэн мэнд гаргасан байсныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Могойн толгой” гэдэг газар “Орхон” голын усанд иргэн Т /40 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 08:58 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:40 цагт цогцсыг уснаас олж аймгийн Цагдаагийн газарт тус тус хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. 

       Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч,  нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

       Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;

       Булган аймгийн Сэлэнгэ сумын Энгэт багийн “Даамай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 41 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр;

       Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн баруун салаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

       Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ангархай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.11-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашинтайгаар;

       Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Хужхан давааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч,нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, орон нутгийн 92 иргэн, нийт 126 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр;

       Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулаг багийн “Давхар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

       Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч Аврах тусгай ангийн 33 албан хаагч, 2 автомашинтайгаар 2015.07.13-ны өдрийн 07:00 цагт түймрийн голомт руу явсан.

Цурамд оруулсан: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн “Их савгийн бургас” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 11:30 цагт хүлээн авч Орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:30 цагт;

       Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Бүдүүний гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 14 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.10-ны өдрийн 17:05 цагт;

      Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн “Дунд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.13-ны өдрийн 02:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

Унтраасан: Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шигшигийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 31 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.08-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 83 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.12-ны өдрийн 16:02 цагт;

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Байвын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 9 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.12-ны өдрийн 22:51 цагт тус тус түймрийг унтраасан.

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 10 дугаар хорооллын “Голден парк” хотхоны 302 дугаар байрны 81 тоотын тагтан дээр иргэн Х-ийн эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Багануур” ХК-ийн “КАТ-320” загварын эксковатор шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой ослын талаар

Тээврийн хэрэгслийн осол: Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн “Шар дух” гэдэг газар авто замын зорчих хэсгийн хажуу руу “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин онхолдож, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /46 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт;

       Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Хясааны-Өвөр” гэдэг газар авто замын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, “Хьюндай Аксент” загварын суудлын автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж гэмтсэн тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Э /33 настай, эмэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top