Баяр наадмын өдрүүдээр цаг агаарын байдал тааруу байлаа

Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч  2 хүн нас барж, 1 хүн түлэгдэн гэмтэж, урьдчилсан байдлаар нийт 10154 орчим толгой бог мал хорогдлоо. Үүнд:

Хүйтэн бороо: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… /14 настай, эрэгтэй/ осгож нас барсан байна.

Мөн аймгийн Асгат, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумдад нийт 7555 бог мал, Архангай аймгийн Цахир суманд 2000 орчим бог мал, Өгийнуур суманд 599 орчим бог мал, урьдчилсан байдлаар нийт 10154 бог мал тус тус хорогдсон байна.

Аянга цахилгаан: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт 07 дугаар сарын 13-ны өдөр аянга буусны улмаас 1 иргэн нас барж, 1 хүүхэд түлэгджээ.

Усны осол: Баяр, амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 2, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1, Шаамар сум 1, нийслэлийн Баянзүрх дүүрэг 1, Налайх дүүрэг 2, Хан-Уул дүүрэг 2, нийт 9 хүн санамсар, болгоомжгүй байдлаасаа усанд живж амь насаа алдаад байна.

2015 он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдол 12 аймгийн 28 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 45 удаа гарч 48 хүн (хүүхэд-12, насанд хүрэгсэд-36) амь насаа алдлаа.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

scroll to top