ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, боксын дасгалжуулагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Берлин хотод ажиллаад ирлээ.
Энэ үеэр “Аврагч” БТТСХ-ны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, Берлин хотын боксын холбооны ерөнхийлөгч Ханс Петер Мейснертэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.
Мөн тус хотод ажиллаж, амьдардаг монголчуудын “Цог” клубын үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцаж, нөхөрсөг тоглолтыг хийн, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Д.Ганбаттай уулзан, тус улсын Онцгой байдлын албатай хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.