Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюут 7 дугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь 2015.07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн газрын 9 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 16 иргэн, 3 автомашин, нийт 71 хүн, 14  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Дэлгэрмөрөн голын усанд М /8 настай, эрэгтэй/ живлээ гэсэн дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хөөсөнцөрийн үйлдвэрийн баруун талд тогтоол усанд З /14 настай, эрэгтэй/ живлээ гэсэн дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Уул, хаднаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч ууланд осолдож нас барсан 5 иргэний цогцсыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд нисдэг тэргээр 2015.07.16-ны өдрийн 16:08 цагт зөөвөрлөн авч ирсэнийг ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 20 албан хаагч 3 автомашин, НОБГ-ын 4 албан хаагч, 3 автомашин нийт 24 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, ШШҮХүрээлэнд 2015.07.16-ны өдрийн 17:10 цагт  хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 27 дугаар гудамжийн 4 тоотод А /27 настай, эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 4 метрийн гүнтэй жорлонгийн нүхэнд унасан дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 18:50 цагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин, нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин,  нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

5. Объектын гал түймэр:

Нийслэл хотод гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Орчлон” хорооллын урд “ЛСБО” ХХК-ний байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 3 дугаар орц, “Сод хивс” хими цэвэрлэгээний газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага Дарь-Эхийн 1598 тоотод Э-н 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дугаар ангийн 7 албан хаагч,ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top