Тайландын Вант Улсын НАРЕСУАНЫ их сургуульд “Гамшгийн удирдлага”-ийн магистрын тэтгэлэгт сургалтад хамрагдах хүсэлтэй доорх шаардлагыг хангасан албан хаагчид бичиг баримтаа бүрдүүлэн 2015 оны 07 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
1. Аль нэг шинжлэх ухаан, эсвэл инженер, техникийн бакалаврын зэрэгтэй.
2. IELTS-ийн 6.0 болон түүнээс дээш, эсвэл түүнтэй дүйцэх TOFEL-ийн оноотой байх.
3. Суралцахыг хүссэн үндэслэлээ 1-2 хуудсанд багтааж англи хэл дээр бэлтгэж өгөх.
4. 1-2 академик тодорхойлолт.
5. Дипломын дүнгийн хавтгай (эх материалын хуулбар ба англи орчуулга)
6. Онцгой байдлын албанд тасралтгүй 2 жил ажилласан байх.
7. Суралцах хүний тоо-1
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР