Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: Төлөв байдал:  29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа бүх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шархадны 53 дугаар гудамжны 756 тоот Иргэн Я-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 09:15 цагт очиж, хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 110 дугаар гудамжны 12 тоот Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 09:16 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 09:25 цагт очиж, иргэн А-ийн 10х8 метрийн хэмжээтэй малын өвөлжөө шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  16 дугаар хороо, Бэлхийн 33/7 дугаар гудамжны 30 тоот  Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:39 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Гантийн 40/Б байрны автомашины зогсоол  Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:53 цагт  хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 17:01 цагт очиж, иргэн Э-ийн эзэмшлийн 02-40 УБМ улсын дугаартай “Кроун” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн  16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжны 23/А тоот  Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 00:53 цагт  хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 01:00 цагт очиж, иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын  8 дугаар багийн Нарантолгойн 7 дугаар гудамжны 1 тоот  Иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 13:13 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 13:20 цагт очиж, 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын  Малчин багийн “Хөтөл” хорооллын 3 дугаар гудамжны 15 тоот Иргэн Г-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:03 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:09 цагт очиж, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын  7 дугаар багийн Найрамдалын 3 дугаар гудамжны 36 тоот Иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 4 км замыг туулан 15:11 цагт очиж, иргэн Б-ийн 2х2 хэмжээтэй амбаар, иргэн М-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 8 дугаар хэсгийн 3 дугаар гудамжны 23 тоот  Иргэн Д-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 22:05 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 22:10 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан. 

3.Ой, хээрийн  түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Тэшиг сумын  ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 16:10 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, Хилийн 0286 дугаар ангийн 3 алба хаагч, 3 морь, тус сумын ЗДТГ-ын 11 албан хаагч, 1 автомашин, 8 морьтой, “Зэд Хантай бүтээлийн нуруу”-ны тусгай хамгааллалттай газрын хамгаалалтын захиргааны 5 албан хаагч, 2 автомашин, нийт 43 хүн, 5 автомашин, 11 морьтой ажиллаж, 03.26-ны өдрийн 20:30 цагт цурманд оруулж, 03.27-ны өдрийн 15:15 цагт бүрэн унтрааж Хужирт багийн Засаг дарга Б.Амгалан, Тэшиг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Мөнхтөр нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 150 га талбай шатсан/.

4. Зам тээврийн осол:

Автозамын осолОрхон аймгийн Баян-Өндөр сумын  Цагаанчулуут баг, “Танил” худалдааны төвийн урд талд, автозамын зорчих хэсэг Иргэн Т-ын эзэмшлийн 51-62 УНР улсын дугаартай “Фит” загварын суудлын автомашин, иргэн Б-ын эзэмшлийн 81-05 ОРО улсын дугаартай “Веросса” загварын суудлын автомашиныг мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг   03.27-ны өдрийн 16:23 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 16:28 цагт очиж, иргэн Т /34 настай, эрэгтэй/ 51-62 УНР улсын дугаартай “Фит” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гарган Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top