1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 7 дугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь 2015.07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн газрын 9 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 16 иргэн, 3 автомашин, нийт 71 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хар цохио” гэдэг газар иргэн Б /71 настай , эрэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг 2015.07.17-ны өдрийн 21:05 цагт /21:30 цагт/ тус тус хүлээн авч Орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрний усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Ус цас шаварт саатсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг Ховд голын усанд 46-08 БӨА улсын дугаартай суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2015.07.17-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Е /25 настай, эрэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нарын аюулгүй байдлыг хангаж, автомашиныг уснаас татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 2 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин, нийт 78 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
5. Объектын гал түймэр:
Нийслэл хотод гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Дарь-Эхийн 7 дугаар гудамжийн 253 тоотод Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.18-ны өдрийн 03:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 31 дүгээр гудамжийн 11 тоотод иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.17-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР