Цэргийн урлагийн академийн сонгон шалгаруулалт зарлаж байна

1401431784phpxXCPrA.jpeg

Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн урлагийн академид “Оператив-тактик”, “Оператив-стратеги”-ийн чиглэлээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг суралцуулахаар 2 тал шийдвэрлэсэн болно.

2019-2020 оны хичээлийн жилд “Оператив-тактик”-ийн чиглэлээр ахмад цолтой 1 офицер, “Оператив-стратеги”-ийн чиглэлээр дэд хурандаа цолтой 1 офицерийг тус тус суралцуулах тул сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулахаар бэлтгэж байна.

Иймд Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын сургууль, дамжаанд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-ын ерөнхий шаардлагыг хангасан, цэргийн сургууль төгссөн, дээрх чиглэлээр суралцах хүсэлтэй алба хаагчид журмын дагуу өөрийн анги, байгууллагын удирдлагад уламжлан Хүний нөөцийн мэргэжилтнээр дамжуулан холбогдох материалаа Захиргааны удирдлагын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Сонгон шалгаруулалтыг Гамшгийн менежмент, Онцгой байдлын албаны оператив, тактикийн мэдлэг, ур чадвар, Биеийн тамирын бэлтгэл, Англи хэлний мэдлэгийн түвшингээр авна. /Тус академийн шаардлагын дагуу эрэгтэй алба хаагчид байх/

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top