Хэлэлцүүлэгт төсөл хэрэгжиж байгаа сумын 200 гаруй төлөөлөл оролцлоо

55917922_2213717142212398_6613341314681405440_n.jpg

  Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургуулийн санаачлагаар МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байна.

  Төслийн хүрээнд  Монгол Улсын Засгийн газрын ивээл дор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Жайка ОУБ-тай хамтран “Гамшгаас сэргийлэх төр, орон нутаг, иргэдийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

 Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хэрхэн ажиллах талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт төсөл хэрэгжиж байгаа Жаргалант сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, алба, иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцсон юм.

 Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт “Бүсийн хэмжээний газар хөдлөлтийн товч мэдээлэл”, Японы Нагоя их сургуулийн профессор Сүзүки Ясүхиро “Гамшгаас сэргийлэхэд Японы туршлага”, профессор Нара “Гамшгаас сэргийлэхэд иргэний үүрэг оролцоо”, “Монголын даван туулах чадварыг бэхжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа гэж  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top