Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багт 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 07:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 07:16 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 18:59 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:04 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, 5 км замыг туулан 04:18 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын “Богинын-Ам”-нд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 05:10 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 05:21 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 4 км замыг туулан 05:25 цагт очиж, 02 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Дашваанжил” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хулс мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 13 алба хаагч, орон нутгийн 5 хүн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 70 км замыг туулан 15:55 цагт очиж, 01 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг хээрийн түймэрт 9,5 га бэлчээрийн талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, Ө-48023I92,19II, У-91090I72,77II/ Ховд голын усанд хүүхдийн цогцос байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 1,7 км-т/ 2019.02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд голын усанд /Ө-480236’29”, У-910922’51”/ тус сумын оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 22 алба хаагч, 2 автомашинтай 02.13-ны өдрөөс 02.19-ний өдөр хүртэл 7 хоног эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, ар гэрийн хүсэлтээр 02.19-ний 18:00 цагт зогсоосон. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 45 км замыг туулан, 15:56 цагт очиж, 18 минут ажиллаж, Г-гийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top