Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хар цохио” гэдэг газар иргэн Б /71 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.07.17-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч Орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2015.07.18-ны өдрийн 10:48 цагт сумаас 50 км-т байх малчин айлд очсон байсныг эсэн мэнд олсон байна.

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрний усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгаас 15 иргэн, нийт 19 хүн 3   техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уул, хаднаас эрэн хайх: Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг “Буга боодог” гэдэг газар амарч явсан Б /74 настай, эрэгтэй/ 2015.07.18-ны өдрийн 12:00 цагийн орчим уул руу гараад ирээгүй, Баянгол багийн Засаг дарга Мягмардорж ахалсан 6 морьтой иргэд мөн өдрийн 17:00 цагаас эхлэн эрэл хийсэн. Өнгөрсөн шөнө нийт 16 хүн эрэл хийгээд олоогүй, Цэцэг сумын Тамгын газрын дарга Болдбаатар ахалсан 6 хүн шөнийн 02:00 цагаас эрэн хайх ажиллагаанд гарсан тухай дуудлагыг 20156.07.18-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус сум, орон нутгийн 22 иргэн эрэрн хайх, ажиллагааг зохион байгуулж байна. Аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтайгаар тухай бүс нутаг руу явсан.

Ус цас шаварт саатсан: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг “Тамирын гол”-ын салаанд 1400 гаруй бог мал, нэг ачааны автомашинтай  3 иргэн гол гарч чадахгүй байгаа тухай дуудлагыг 2015.07.18-ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж “Тамирын гол” гаргаж өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчинХөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 2 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.   

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

4. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа:  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 32 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч,орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багийн “Хус толгой” гэдэг газар /аймгаас баруун урд зүгт 60 км, сумаас зүүн зүгт 14 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.18-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албахн хаагч, сум, орон нутгийн 20 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Унтраасан: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Цагаан тэмээн говь” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг  2015.07.18-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сум, орон нутгийн 21 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.19-ний 06:45 цагт бүрэн унтраасан.

5. Объектын гал түймэр:

Нийслэл хотод гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын амны 3 хэсгийн 372 тоотод иргэн М-ийн 10х14 м2 хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын тааз, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 5 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 30 дугаар гудамжийн 395 тоотод иргэн Э-ийнн 6х8 м2 хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.19-ны өдрийн 05:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 6-71 тоотын ард байрлах одоогоор эзэн нь тодорхойгүй 2.5х3.5 м2 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.19-ний өдрийн 04:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top