Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайхаврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрний усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3   техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Үерийн тухай мэдээлэл: Улаанбаатар хотод 2015.07.19-ний өдрийн 14:00 цагийн орчим түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт автомашин, гэр, байшин, объект, хашаа усанд автсан тухай 13 дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид үерийн усыг соруулах, нүүлгэн жилжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажилласан. Нэмэлт дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн “Буман-Өлзий” хороололд 17:22 цагт ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 17 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж усанд автсан нэг айлын эд хогшил, 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 5 автомашин шавраас татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчинХөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.

3. Маламьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 2 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

4. Ойхээрийн түймэр:

Асч байгаа:  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ хээрийн  түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

Цурамд:  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.19-ны өдрийн 18:10 цагт /19:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.20-ны өдрийн 00:45 цагт цурамд оруулсан.

 5. Объектын гал түймэр:

Нийслэл хотод гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мангут” эмнэлгээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.07.19-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч; /Утаажилтын бүсээс 52 хүнийг гаргасан/.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 2 дугаар  гудамжны 18 тоотод Ц-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч;

Увс  аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Үйлчилгээний хорооны 11 дүгээр гудамжны 29 тоотод амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.19-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top