Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 3, 4-нд ихэнх нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр  хороонд мөөгний цехэд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 14:17 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:30-ны өдрийн 05:11 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 8 км зам туулан 05:21 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажилласан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 06:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 06:32 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 13:52 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр  хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 22:20 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хорооны задгайд оршин суугч Ү /60 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 03.29-ний өдрийн 20:20 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны 19:50 цагт хүлээн авч тус тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 13 алба хаагч, тосгоны ЗАА-ны 8 ажилтан, нийт 21 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр “Хатгал” тосгоноос баруун хойд зүгт “Нисэхийн хаяа”, “Маа толгой”, “Бага гунж”, “Могой мод” зэрэг газруудаар нийт 10 км-ын тойрогт, мөн “Хатгал” тосгоноос баруун урд зүгт “Эгийн гол”-ын гүүр орчмоор 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:20 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top