Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 4 дүгээр сарын 3-ны шөнө Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, 5-нд зарим газраар, 6-нд говь тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 22:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 22:55 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 14:14 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн “Задгай”-д 10х17 хэмжээтэй малын хашаа, 7х3 2х2 хэмжээтэй амбаар, 300 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 33 км зам туулан 15:02 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр дүгээр хорооны “Шарга морьт”-ын зусланд шар өвс шатсаны улмаас эзэнгүй 10х5 хэмжээтэй, 4х5 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 15:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай тасаг 20 км замыг туулан 15:24 цагт, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 10 албан хаагч, 3 автомашинтай 26 км зам туулан 15:37 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт 1×1 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 16:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар дүгээр хороонд 2х3 хэмжээтэй амбаар, хураалттай байсан 5 ханатай гэр, мөн иргэн И-гийн 8х10 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 17:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 17:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт иргэн У-гийн эзэмшлийн “Хонда Сивик” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 19:33 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны байрны өргөтгөлд хүнсний дэлгүүрийн 7х3 хэмжээтэй байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 22:30 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 22:33 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багт 8х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны 01:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 01:30 цагт очиж 19 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 04:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 17 км зам туулан 04:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 25 мориор 04.01-ний өдрийн 16:30 цагт түймрийн голомтруу явсан. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр 04.02-ны өдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 20 алба хаагчийг түймрийн голомтонд хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нислэг үйлдэнэ.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Чойбалсан сумын 12 иргэн, Гурванзагал сумын 15 иргэн, нийт 39 хүн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 20:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 24000 га талбай шатсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Бүрэн хан” уулын энгэрт /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 19:47 цагт унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат иргэн А /57 настай эрэгтэй, ойн сангийн харуулаар ажилладаг/ 03.28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар 03.31-ний өдрийн 15:50 цагаас Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн радиуст, “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 16:00 цагт харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас олсон боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 04.01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 10:30 цагт тухайн харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон бөгөөд 20 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. 04.02-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР