Аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

55897278_2346731022279667_5563362818880700416_n.jpg

ОХУ-д Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулсан аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээн Горный-Алтайск хотод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод ирлээ.

Тэмцээнд ОХУ-ын бүх районы Гал унтраах, аврах ангиудын 13 баг оролцсоноос Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Нурмухамет “Шилдэг тамирчин“-аар шалгарсан бол манай баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо гэж Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top