Хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

images-6.jpg

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруу урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17:45 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.04-ний өдрийн 03:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top