1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх ажиллагаа:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Улаан байшинт гэдэг газар Дэлгэр мөрөнд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хялгант нуга” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн Ц /24 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 22:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 аймгийн 2 сумын нутагт 2 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ын 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 29 иргэн, 1 автомашинтай, нийт 39 хүн,
Унтраасан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин, нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.20-ны өдрийн 16:11 цагт;
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.19-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.20-ны өдрийн 18:38 цагт;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 2015.07.20-ны өдрийн 22:44 цагт;
Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг “Мэнэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 20 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 2015.07.20-ны өдрийн 21:40 цагт;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч Орон нутгийн 23 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2015.07.20-ны өдрийн 20:37 цагт;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Хонхор шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2015.07.20-ны өдрийн 22:44 цагт тус тус унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэл хотод гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамжны 43 тоотод иргэн Т-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 2126 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хэрлэн”-ийн 6 дугаар гудамжны 4 тоотод иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 10 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 8 тоотод иргэн М-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзай зуслангийн задгайд иргэн Д-ийн байшин шатаж улмаар тавиулан, автомашинд тархан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 01:51 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг галд иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР