“Бүтээлч өрсөлдөөн” уралдаанд тэргүүллээ

57160041_369577313888690_4665775427803938816_n.jpg

  Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын тамгын газраас  2019 оныг бүтээн байгуулалт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан зарласан “Бүтээлч өрсөлдөөн” хаягжуулах ажлын хүрээнд “Эх хэл, бичгээ эрхэмлэн дээдлэе” уриан дор төлөвлөгөө гарган ажиллаж, хийж бүтээсэн ажлаараа тэргүүллээ.

  Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын газар, Сайнцагаан сум дахь Улсын нөөцийн салбарын гэрэлтүүлэгтэй хаягийг крилл болон монгол бичгээр хослуулан байгууллагын өнгө үзэмж сайжрууллаа.

 Алба хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор офицер алба хаагчдын нэр, шүлэг, онч мэргэн үгс, зүйр үгс зэргийг үндэсний бичгээр бичиж өрөө, тасалгаанд байршуулаад байна.

  Мөн алба хаагчдынхаа дунд “Монгол бичгээр хэн сайхан цэвэр, зөв бичих вэ?” уралдааныг зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top