Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт” гэдэг газар Дэлгэр мөрөнд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин нийт 17 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд иргэн Ц /45 настай, эрэгтэй/ 2015.07.21-ны өдөр живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 2 албан хаагч,  орон нутгийн 1 иргэн нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Хойд хөвөө дунд булаг” гэдэг газар Н /16 настай эрэгтэй/ тогтсон цөөрмийн усанд живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин нийт 10 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байгаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ын 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдрүүдэд хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 44 иргэн, 3 автомашинтай, нийт 54 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Цурамд оруулсан: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ 2015.07.20-ны өдрийн 23:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 3 мотоцикл, орон нутгийн 27 иргэн 2 автомашин, 2 мотоцикл, нийт 32 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.21-ний өдрийн 16:00 цурамд оруулсан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top