Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа :

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд иргэн Ц /45 настай, эрэгтэй/ 2015.07.21-ны өдөр живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн газрын 2 албан хаагч,  орон нутгийн 1 иргэн нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт” гэдэг газар Дэлгэр мөрөнд М /8  настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 5 хүн 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.07.23-ны өдрийн 15:05 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Ялаатын-Арал” гэдэг газар уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Хойд хөвөө дунд булаг” гэдэг газар Н /16 настай, эрэгтэй/ тогтоол  усанд живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин нийт 10 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.07.23-ны өдрийн 16:00 цагт тогтоол уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүүнд;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хрооны Сонсголонгийн гүүрний дэргэд Туул голын усанд Т /17 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 22:36 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж цогцсыг уснаас гаргаж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Т-д тус тус шилжүүлэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 12 км-т 2015.07.23-ны өдрийн 13:08 цагт Ө-500 34/ 00//, У-910 45/ 00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал сайжирч 2015.07.22-ны өдрийн 15:00 цагт эмнэлгээс гарсан.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.  Үүнд:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь тогтоогдсон ба тус сумын Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/73 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтын бүсэд нийт 82 өрх айлын 148 адуу хорогдож, 7990 адуу, 767 үхэр, нийт 8657 малыг урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд өвчлөл зогсоогүй тул тус сумын Засаг даргын 2015.07.08-ны өдрийн А/76 дугаар захирамжаар 15 хоногийн хугацаатай сунгасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдож хязгаарлалтын дэглэм тус тус тогтоосон.

4. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 54 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.23-ны өдрийн 16:20 цагт;

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ 2015.07.20-ны өдрийн 23:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 3 мотоцикл, орон нутгийн 27 иргэн ,нийт 32 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.21-ний өдрийн 16:00 цагт тус тус  цурамд оруулсан

5. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2  дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 1234 тоотод иргэн Д-ийн 4 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 13:51 цагт хүлээн авч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамжны 22 тоотод иргэн Э-ийн хашаанд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дэргэд иргэн Л-ийн эзэмшлийн 28-71 УБВ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 22:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Наймантолгой” гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн 37-59 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 08:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Харзат багийн 10 дугаар гудамжны 11 тоотод иргэн Т-ийн 5 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.24-ний өдрийн 02:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол:Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Жарын даваа” гэдэг газар авто зам дээр 14-63 УБА улсын дугаартай ачааны автомашин, 19-73 УНЛ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашиний эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан иргэн Б /47 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Л-д шилжүүлэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

       

scroll to top