Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

3e5cd8_56910124_2137851342936227_8046851847324958720_n_x974.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top