Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар М /5 настай, эрэгтэй/ 2015.07.26-ны өдрийн 13:00 цагт төөрч сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 2015.07.26-ны өдрийн 23:00 цагт иргэд эсэн мэнд олж ар гэрт хүргэж өгсөн.

Уснаас эрэн хайх ажиллагаа:  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн М /42 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.25-ны өдрийн14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт өвчин: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар Г /14 настай, эрэгтэй/ 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан. Нас барсан Г-ийн цогцосноос дээж авч шинжлэхэд 2015.07.24-ний өдрийн 03:05 цагт гарсан хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.   

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн  хотонд 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй 2015.07.19-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тогост нарс” гэдэг газар /сумын төвөөсбаруун урд зүгт 160 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 17 иргэн, 1 автомашинтай, нийт 29 хүн,

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Их хайлаастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

 5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Өвөр хадатын задгайд иргэн Д-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 16 дугаар гудамжны 652 тоотод иргэн Д-ийн эзэмшлийн 79-86 УНТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 23:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 6. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Сайншандын гүүрэн дээр 51-98 улсын дугаартай УББ улсын дугаартай суудлын автомашин онхолдож хүн даруулж нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн С /60 настай, эмэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top