Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр ,Тэс голын Хөндий, Дархадын хотгор, Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 17-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт гахайн байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 10:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км замыг туулан 11:00 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт 4,5 тн аргал, 10 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 13:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 13:11 цагт очиж 49 минут ажиллаж  14:00 цагт бүрэн унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 16:34 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухарын задгайд 4х6 метрийн хэмжээтэй байшин, 2 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 14:09 цагт очиж, 25 минут ажиллаж зарцуулсан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд 3х4 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:45 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 8х9 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 21:17 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км замыг туулан 21:33 очиж, 52 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 24х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9,5 км замыг туулан 23:44 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2 дугаар багийн “Нам даваа” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/  Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 13 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 27 иргэн, Ойн ангийн 5 ажилтан, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутгийн захиргааны байгууллагын 15 ажилтан, Ерөө сумын нутгийн захиргааны байгууллагын 12 ажилтан, нийт 84 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 20:48 цагт цурманд оруулсан. 04.13-ны өдрийн 11:00 цагт ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, Хонгор сумын 2 дугаар багийн Засаг дарга Н.Нордог, эргүүл Т.Мягмаржав нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт 10 га талбай шатсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ сумаас баруун хойд зүгт 50 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 70 км-т, N 49031I32,96II, E 103040i26,51II/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 28 алба хаагч, мөн аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Хялгант тосгоны Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 17 алба хаагч, аймгийн Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 23 алба хаагч, Зэд Хантай Бүтээлийн нуруу Дархан Цаазат газрын тусгай хамгаалалтын газрын захиргааны 5 албан хаагч, орон нутгийн 37 хүн, нийт 110 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.14-ний өдрийн 06:00 цагт түймрийг цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Соёмботой-Уул”-ын баруун аманд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км замыг туулан 11:31 цагт очиход “Соёмботой-Уул”-ын баруун аманд 4 га орчим өнжмөл шар өвс шатаж гал тархан дэлгэрч байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлж: ХУД–ийн ГТУА 14 дүгээр ангийн 20 алба хаагч, 30 дугаар ангийн 8 алба хаагч, 65 дугаар ангийн 10 алба хаагч, БЗД-ийн ГТУА 63 дугаар ангийн 9 алба хаагч, СХД-ийн ГТУА 26 дугаар ангийн 2 алба хаагч, БГД-ийн ГТУА 18 дугаар ангийн 9 алба хаагч, Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, Богд-Уулын дархан цаазат газрын 13 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 104 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 12:40 цагт түймрийг цурманд оруулж, 05:30 цаг ажиллаж 17:40 цагт гал түймрийг бүрэн унтрааж Богд-Уул дархан цаазат газрын ойн байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 5 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо,  “Цэргийн амралт” 04.12-ны өдрийн 16:00 цагт Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн А /53 настай, эрэгтэй/ уул руу аньсны навч түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 18:44 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 19.54 цагт очиж, “Цэргийн амралт”-ын газраас “Бага Баян-Уул” гэдэг газар хүртэл 6 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 04.14-ний өдрийн 00:17 цагт зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top