Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, говь болон зүүн аймгуудын нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 16, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 17, 19-нд ихэнх нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт “Солонго Талст” ХХК-ийн 2 га орчим хадлангийн талбай шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 15:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашинтайгаар 5,5 км зам туулан 15:56 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот”-ын задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 11:09 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 11:16 цагт очиход иргэн Б-гийн 0.5 га орчим газарт өнжмөл өвс, 3  амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 11:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 11:27 цагт очиж, 24 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд гражид эд хогшил, 2 байшингийн дээвэр, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 12:35 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 12:41 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 12:50 цагт очиж 15 минут ажилласан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодой”-н зусланд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 13:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2,5 км зам туулан 14:05 цагт очиход тус зусланд 30 гаруй айлын 15 га орчим газарт өнжмөл өвс, 13 зуслангийн байшин, 3 гэр, хураасан мод, тус тус шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 34 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 16 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, нийт 7 ангийн 94 алба хаагч, 22 автомашинтайгаар ажилласан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7.5 км зам туулан 14:10 цагт очиход иргэн А-гийн гэр, 10 метр хашаа, 0.5 га орчим газарт өнжмөл өвс, иргэн Т-гийн байшингийн дээврийн хэсэг, иргэн М-ийн “Хюндай” загварын микроавтобус, 70 метр орчим цахилгааны утас, 5 метр хашаа тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 16:38 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт хашаа, амбаар шатаж байна гэсэн  дуудлагыг 04.14-ний өдрийн 16:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 16:51 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт 2 машин өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 18 км зам туулан 17:36 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 18:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 18:08 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 20:08 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын нутаг “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т, N 480 55/24//, E 107022/08/// ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 14 алба хаагч, Мандал сумын цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 6 хүн, орон нутгийн 4 иргэн, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 04.15-ны өдрийн 08:00 цагт ОБЕГ-ын 1, ҮАБ-ын 21 алба хаагч, нийт 22 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу ниссэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогд-Өндөр багийн “Долоон гүнд” гэдэг газар /сумын  төвөөс хойд зүгт 16 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 19:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн ”57-ын точка“ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т, N 49°27’09.21″, E 115°32’18.04″ / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн 16 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, Гурванзагал сумын 10 иргэн, Төмөр замын Баянтүмэн өртөөний 119 ажилтан, нийт 178 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.15-ны өдрийн 05:50 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/, Хилийн 834-836 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 45 алба хаагч, орон нутгийн 12 хүн, нийт 81 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Хэрийн гол” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 85 км-т/ Улсын хилийн 828, 829 дүгээр баганы чиглэлээр ОХУ-аас түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42 дугаар 11 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ сумаас баруун хойд зүгт 50 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 70 км-т, N 49031I32,96II, E 103040i26,51II/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч 2019.04.13-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын 67 албан хаагч, орон нутгийн 48 хүн, нийт 115 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.14-ний өдрийн 06:50 цагт цурманд оруулсан. 04.14-ний өдрийн байдлаар нэмэлт дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт аймгийн Онцгой байдлын газрын 96 албан хаагч, 9 автомашин, орон нутгийн 83 иргэн, 11 автомашин, 3 мотоцикль, нийт 179 хүн,  23 техник хэрэгсэлтэйгээр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрны 9 дүгээр давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 16:49 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 16:55 цагт очиход тус байрны оршин суугч Д /38 настай, эрэгтэй/ үсрэхээр завдаж байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top