1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн М /42 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.07.27-ны өдрийн 12:15 цагт цогцсыг олж гаргасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг /Дарханы гүүр гараад/ Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд иргэн М /31 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 18:51 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 алөбан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:46 цагт цогцсыг олж гаргасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө /33 настай, эрэгтэй/, П /45 настай, эрэгтэй/, Б /32 настэй, эрэгтэй/, Г /33 настай, эрэгтэй/ нар “Доод модот булан” гэдэг газар завь нь хөмөрч живсэн дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон 4 иргэний амь насыг аварч гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Бумбат” гэдэг газар Г /14 настай, эрэгтэй/ 2015.07.10-11-ний өдөр тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч сумын эмнэлэгт 2015.07.19-ний өдөр ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2015.07.21-ний өдрийн 03:43 цагт нас барсан. Нас барсан Г-ийн цогцосноос дээж авч шинжлэхэд 2015.07.24-ний өдрийн 03:05 цагт гарсан хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 4, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төвд/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тогост нарс” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 160 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.26-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 29 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.27-ны өдрийн 17:17 цагт бүрэн унтраасан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Их хайлаастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 14:45 цагт бүрэн унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд иргэн Б-н 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны 03:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, “Говь” буузны цехийн жижиг өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжийн 21 тоотод эзэнгүй 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 13:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус ажиллаж унтраасан.
6. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Ховд аймгийн Манхан сумын “Булангийн овоо” гэдэг газар /аймгийн төвөөс 48 км-т/ “Тоёота Ланд круйзер-200” загварын автомашин, “Хюндай Аксент” загварын автомашинууд мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагааг явуулж, “Хюндай Аксент” автомашины жолооч Б /29 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж, эмнэлэгийн байгууллагад шилжүүлсэн.
Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Шар хоолойн амны “Их ам”-ны жалганд байлдааны гранат байна гэсэн дуудлагыг 2015.07.27-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодис хайгуулын, устгалын шуурхай бүлгийн мэргэжилтэн ахлах дэслэгч А.Мөнхбат ахалсан бүрэлдэхүүн хэргийн газраас Ф-1 загварын гар бөмбөгийг тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэн авч явсан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР