Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, баруун аймгуудын нутгаар зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс 7-12 м/с, зарим 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна, 18-20 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 18, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан зуслангийн “Задгай”-д өнжмөл өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 12:08 цагт очиход иргэн Э-гийн 6х4, Б-гийн 6х8, Э-гийн 3х4, Т-гийн 6х8 хэмжээтэй 4 байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Мөн 3 зуслангийн байшин галын дөлд хайрагдсан бөгөөд ойролцоох 14 байшинд тархан шатаж болзошгүй байсан тул нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 12:20 цагт очиж 1 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 23 алба хаагч, 3 автомашинтай 14 км зам туулан 12:33 цагт очиж 40 минут, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 12:43 цагт очиж 15 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, 18 км зам туулан 12:48 цагт очиж 25 минут тус тус ажиллаж галын тархалтыг зогсоосон. Нийт 5 ангийн 59 алба хаагч, 11 автомашинтай ажилласан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:12 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт 6х5 хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 13:55 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 2х3 хэмжээтэй амбаар, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км зам туулан 14:09 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны 15:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 15:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 2 км зам туулан 15:40 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн “Шооны-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т/ 6х8 хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 16:15 цагт очиж 19 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ногоон гүүрний “Задгай”-д малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулан 16:32 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Бугат сумын Дархад хөтөл багийн “Дунд-Ам” гэдэг газар иргэн М-ийн хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус Орхон аймгийн Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 17:18 цагт очиж 2 цаг 23 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 18:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 18:51 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багт иргэн Э-гийн хашаанд “Эксел” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.4 км зам туулан 20:29 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 5-10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 14 алба хаагч, Мандал сумын цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 6 ажилтан, орон нутгийн 4 иргэн, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 04.14-ний өдрийн 12:57 цагт түймрийн голомт руу явсан бөгөөд 04.15-ны өдрийн 21:10 цагт голомтод очин ажиллаж байна. 04.15-ны өдрийн 08:01 цагт ОБЕГ-ын 1, ҮАБ-ын 21 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр нисч 12:25 цагт түймрийн голомтод буусан бөгөөд 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг түймрийн зүүн урд талд, 2 дугаар бүлэг баруун хойд талд ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын Цогд-Өндөр багийн “Долоон гүнд” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.15-ны өдрийн 13:19 цагт унтраан тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнүүн-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус багийн Засаг даргаар ахлуулсан 19 иргэн, 1 автомашинтай 04.15-ны өдрийн 16:00 цагт түймрийн голомт руу явсан бөгөөд 22:00 цагт түймрийн голомтод 30 км ойртож “Хар даваа” гэдэг газар очсон тухай мэдээлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Нарангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч 2 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 120 иргэн, нийт 156 хүн, 19 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч Ж.Ууганбаяраар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 16 хүн, орон нутгийн 8 иргэн, нийт 24 иргэн, 3 автомашинтай 04.15-ны өдрийн 20:20 цагт түймрийн голомт руу явсан бөгөөд 22:20 цагт очиж унтраахаар ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн ”57-ын точка“ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т, N 49°27’09.21″, E 115°32’18.04″ / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0132 дугаар ангийн 16 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, Гурванзагал сумын 10 иргэн, Төмөр замын Баянтүмэн өртөөний 119 ажилтан, нийт 178 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.15-ны өдрийн 06:00 унтраан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/, Хилийн 834-836 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 45 алба хаагч, орон нутгийн 12 хүн, нийт 81 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Номинт багийн “Хөх-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 11 алба хаагч, Чулуунхороот сумын 35 иргэн, Дашбалбар сумын 17 иргэн, Гурванзагал сумын 39 иргэн, нийт 113 хүн, 12 автомашинтай унтраахаар ажиллаж 04.16-ны өдрийн 07:48 цагт унтраасан.
Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 48 хүн, 7 автомашинтай ажиллаж 04.15-ны өдрийн 23:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ сумаас баруун хойд зүгт 50 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч 2019.04.13-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын 67 алба хаагч, орон нутгийн 48 хүн, нийт 115 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.14-ний өдрийн 06:50 цагт түймрийг цурманд оруулсан бөгөөд нэмэлт дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 35 хүн, нийт тус аймгийн Онцгой байдлын газрын 96 алба хаагч, орон нутгийн 83 иргэн, нийт 179 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР