Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар шороон шуурга шуурч Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас болон бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 9-14 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурч, 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 20-нд зүүн аймгуудын хойд, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 21-нд зарим газраар 14-16 м/с, 19, 20-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлж”-ийн чиглэлийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 08:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 08:35 цагт очиж, иргэн Л-ийн эзэмшлийн “Фургон” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Шадивлан зуслан”-ийн задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 09:38 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч,1 автомашинтай 8 км замыг туулан 09:48 цагт очиж, 0.5 га талбайд өнжмөл өвч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 13:45 цагт очиж, иргэн Н-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 6х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 14:27 цагт очиж, иргэн Г.Нямсүрэнгийн хашаанд өнжмөл өвс /1.5 га талбай/ шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:43 цагт очиж, 25 минут ажилласан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 14:26 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 14:37 цагт очиж, иргэн М-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 13:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:18 цагт очиж, 4х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багт нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 16:22 цагт очиж, иргэн Г-гийн 3 тн нүүрс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 16:21 цагт очиж, 6 метрийн урттай хашаа, 2 м3 түлээний мод шатаж байсныг 56 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багт иргэн Э-гийн эзэмшлийн “Креста” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 20:32 цагт очиж, автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 5-10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 19 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 14 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын 1 алба хаагч, Үндэсний аврах бригадын 21 алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 4 алба хаагч, 1 нисдэг тэрэг, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалттай газрын 6 ажилтан, орон нутгийн 4 иргэн, нийт 71 хүн, 1 нисдэг тэрэг, 3 автомашин, 6 морьтойгоор ажиллаж, 04.16-ны өдрийн 09:30 цагт түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 04.14-ний өдөр түймрийн голомт руу алба хаагчдыг хүргэсэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэг 04.16-ны өдрийн 10:15 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн талбайд газардсан.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнүүн-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч орон нутгийн 26 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой ажиллаж 04.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар нийт 8 га талбай шатсан./
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Нарангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 11 алба хаагч, орон нутгийн 120 иргэн, нийт 156 хүн, 18 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоциклтой 04.15-ны өдрийн 22:20 цагт очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.16-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, нийт 81 алба хаагч, 8 автомашинтай хүч нэмэгдүүлэн очсон. Түймрийн голомтод нийт 149 алба хаагч, 14 автомашин, 4 мотоциклтой ажиллаж байна.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ Монгол Улсын хилийн 834-836 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 14 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 4 алба хаагч, “Онон-Балж” байгалын цогцолборт газрын 12 ажилтан, орон нутгийн 23 иргэн, нийт 65 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Могод сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 7 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 45 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж 04.15-ны өдрийн 23:30 цагт цурманд оруулж, 04.16-ны өдрийн 18:00 цагт бүрэн унтрааж Могод сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 80 га талбай шатсан./
Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ сумаас баруун хойд зүгт 50 км-т, Хялганат тосгоноос баруун зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах 20, 50 дугаар ангийн 48 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81 дүгээр ангийн 45 алба хаагч, орон нутгийн 83 иргэн, нийт 180 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.14-ний өдрийн 06:00 цагт цурманд оруулж, 04.16-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтрааж тус сумын 2 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 400 га талбай шатсан./
4.Үйлдвэрлэлийн осол:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Цэвэрлэх байгууламжийн албаны “Түүхий үлдэцийн насосын станц”-д үйлдвэрлэлийн осол болж 4 ажилтан лаг дотор унасан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 15:47 цагт хүлээн авч тус Нийслэлийн Аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай 12 км замыг туулан 16:04 цагт очиход, мөн өдрийн 15:30 цагийн орчим “Түүхий үлдэцийн насосын станц”-ын анхдагч тунгаагчийн лагийн сорох шугамын 250 мм-ийн диаметртэй хоолой болон хаалтад засвар хийх явцад хоолой задарч лаг алдагдан хорт хийнд тус байгууллагын 4 ажилтан хордож, 2-4 метрийн гүнтэй лаг дотор унаж осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:18 цагт иргэн Б /36 настай, эрэгтэй/, 16:34 цагт иргэн Т /35 настай, эрэгтэй/, 17:09 цагт иргэн Б /32 настай, эрэгтэй/, 17:23 цагт иргэн А /42 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Мөн тус байгууллагын ажилтан М, Т, Б, М, Э нар хорт хийнд хордсон тул Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бөгөөд 04.17-ны өдрийн 18:32 цагийн байдлаар тухайн иргэдийн биеийн байдал нь тогтвортой байна гэж Цэргийн төв эмнэлгээс мэдээлсэн. Ослын голомтод Онцгой байдлын байгууллагын 18, Цагдаагийн байгууллагын 26, Шүүхийн шинжилгээний байгууллагын 8, Мэргэжлийн хяналтын байгууллагын 7, Эрүүл мэндийн байгууллагын 9, Барилга, хот байгуулалтын яамны 3, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны 10, Ус сувгийн удирдах газрын 135, нийт 216 хүн ажилласан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ны зүүн урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгуулагаас 04.16-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 11:19 цагт очиж, дулааны шугам сүлжээний 133 дугаарын худаг дотроос иргэн А /43 настай, эрэгтэй, харьяалал нь тодорхойгүй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР