Богд ууланд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

3afcdb_57540260_2012137422246139_1098738903029907456_o_x974.jpg

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өдрийн 15:17 цагт Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги-105-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top