Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх ажиллагаа:  Булган аймгийн Хангал сумын  Эргэл багийн “Хар-Усны тохой” гэдэг газар Хар-Ус голын усанд иргэн  Б /27 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.07.28-ны өдрийн 02:58 цагт цогцсыг уснаас гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч иргэн М /55 настай, эрэгтэй/ 2015.07.24-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 10:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, 3 мотоцикль, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, ар гэрийн 12 иргэн, 3 автомашин, нийт 34 хүн, 6 автомашин, 5 мотоцикльтой эрэн хайх ажиллгаага зохион байгуулж тус сумын Рашаант багийн “Хар-Усны татуурга” гэдэг газар Хожуулын голын уснаас цогцсыг гарагж сумын Цагдаагийн тасгын бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 4, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 2 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төвд/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаөг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зунжин ХХК-ийн хашаанд 5 ханатай гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.29-ний өдрийн 02:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Өлзийт”-ийн 8 дугаар гудамжны 11 тоотод иргэн Т-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.29-ний өдрийн 02:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн  9 дүгээр хорооны 14 дүгээр гудамжны 17 тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.29-ний өдрийн 6:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн мянгын авто замын хажуу руу 76-21 УНР улсын дугаартай ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Ахуйн осол: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын  зуслангын автобусны эцсийн буудлаас баруун зүгт хуучнаар ЗХУ-ын иргэдийн хүүхдийн зуслангийн хойд ууланд хүн хаднаас унаж хөлөө гэмтээсэн байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /28 настай, эрэгтэй/ хаднаас унаж хөлөө хугалсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top