Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 3 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэц даваны ам” гэдэг газар малчин Б.Мөнх-Эрдэнийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн Эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.30-ны  өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулсан.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Үүнд:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, “Орхон” цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.07.29-ний өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автобусны буудлын дэргэд, зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.29-ний өдрийн 10:04 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 6726-УНМ улсын дугаартай “Хюндай Аксент” загварын автомашин, 4202-УНМ улсын дугаартай “Хюндай Маяти” загварын автомашинууд мөргөлдөж, “Хюндай Аксент” загварын автомашины жолооч иргэн Т /нас тодорхойгүй, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

    

scroll to top