1. Эрэн хайх аврах ажиллагаа:
Ус цас шаварт саатсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бумбан-Арал”гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин шаварт суусан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж шаварт суусан автомашиныг шавраас,
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Баянзүрхийн-Ар” гэдэг газар Туул голын усанд иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин суусан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж усанд суусан автомашиныг уснаас тус тус татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 3 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэц даваны ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн Эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.30-ны өдрийн 18:20 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль орчны байцаагч О-д хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 12 дугаар гудамжны 19 тоотод иргэн Б-ийн эзэмшлийн дэлгүүрийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 12:09 цагт /хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Замчин”-ы 48 дугаар гудамжны 5 тоотод иргэн Н-ын малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 00:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн 5 дугаар гудамжны 196 тоотод иргэн Р-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 02:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хөх морьт”-ын аманд иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 05:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 5 албан хаагч,
Увс аймгийн Тарилан сумын Бургастай багийн “Шүүжийн-Адаг” гэдэг газар иргэн Э-ийн эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс” авто засварын газрын тавиуланд иргэн Г-ийн эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 14:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт багийн нутаг Төмөр замын “Өлзийт” зөрлөгийн урд талд мина байна гэсэн дуудлагыг 2015.07.30-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн 2 албан хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж ТМ-57 загварын танк эсэргүүцэгч минийг булж устгасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР