Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн бүс нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 25, 26-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн “2 дугаар өртөө”-ны 4 дүгээр зам дээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо зөрлөгөөс нүүрс тээвэрлэж явсан Улаанбаатар төмөр замын 2402 дугаарын зүтгүүрийн 580, 27 дугаар тэвшин дээр нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 00:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 01:06 цагт очиж, 02 цаг 42 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт түлээний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой бадлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 11:54 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 12:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны 20:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан, 20:04 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт 2 ширхэг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 01:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2.2 км зам туулан 01:40 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 04.18-ны өдрийн 20:31 цагт түймрийн баруун урд, баруун, баруун хойд, зүүн хэсгийг цурманд оруулсан. 04.20-ны өдөр Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатарын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 61 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч 1 автомашинтай, ОББ-ын 104 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоцикль, нийт 172 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 18:40 цагт бүрэн цурманд оруулсан.
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 04.20-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулсан. Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатарын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 54 дүгээр ангийн 24 алба хаагч, 2 автомашинтай, ОББ-ын 59 алба хаагч, 5 автомашин, орон нутгийн 43 иргэн, 7 автомашин, нийт 102 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 17:25 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 240 орчим га ойн талбай шатсан/.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 18 иргэн, Хилийн 0287 дугаар ангийн 13 алба хаагч, Биндэр сумын 36 иргэн, нийт 79 хүн, 7 автомашин, 15 морьтой ажиллаж байна. ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 21, нийт 23 алба хаагч ЗХ-ний 303 ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 17:50 цагт хөөрч, 19:20 цагт Хэрлэн суманд буусан.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс 242 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 16:37 цагт цурманд оруулж, 22:05 цагт бүрэн унтрааж, иргэн А.Гангаасүрэнд хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 5 орчим га бэлчээрийн талбай шатсан/.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Шилийн Богд” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0184 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:00 цагт цурманд оруулж, 23:10 минутад бүрэн унтрааж, тус сумын тусгай хамгаалалттай газрын даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 3 га бэлчээрийн талбай шатсан/.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар хөндийн давлага” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 11 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 14 албан хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 77 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 03:20 цагт цурманд оруулж, 13:10 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 80 орчим га ойн талбай шатсан/.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд согтуу хүн цонхоор унах гээд байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 17:56 цагт очиход иргэн Г /50 настай, эмэгтэй/ тагтан дээрээс унах гэж байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР