Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа:

Сураггүй болсонУвс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч иргэн Д нь /30 настай, эмэгтэй/  аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 6 сартай хүүгээ эмчлүүлж байгаад 2015.07.29-ний өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод алга болсон, аймгийн Цагдаагийн газраас 2015.07.29-30-ны өдрүүдэд эрэл зохион байгуулсан боловч олдоогүй тухай дуудлагыг 2015.07.31-ний өдөр хүлээн авсан.

Уснаас эрэн хайх: Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, /сумаас баруун урагш      2-3 км-т/ хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И /30 орчим настай, эрэгтэй/ нь эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон тухай дуудлагыг 2015.07.31-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж 2015.08.01-ний өдрийн 07:00 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгинын 26 дугаар гудамжийн 249 тоотод иргэн М-н 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 15:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Манхан толгойн 1-23 тоотод иргэн А-н 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 18:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осолНийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх нялхсын эмнэлэгийн арын уулзварт зам тээврийн осол гарч,  “Toyota” загварын цементний миксэр автомашин онхолдож, түлш асгарч байна гэсэн дуудлагыг 2015.07.31-ний өдрийн 17:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр хамгаалалтанд гарч ажилласан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top