Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бага зэргийн хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, говийн аймгуудын зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 26, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар 12-14 м/с, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 13:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:37 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг, 15 метр хашаа тус тус шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт иргэн М-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинд ачсан хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 14:47 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:03 цагт очиж, тус тоотод эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 17:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:24 цагт очиж, иргэн Э-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, 6 м хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 19:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 19:41 цагт очиж, иргэн П-гийн 20х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 03:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 03:30 цагт очиж, иргэн Э-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 40 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 48 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч /ОББ-ын нийт 104 алба хаагч, 10 автомашин/, орон нутгийн 68 иргэн, нийт 172 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 18:40 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 32 дугаар ангийн 25 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, ҮАБ-ийн 20 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 27 алба хаагч, 23 морь, орон нутгийн 54 иргэн, нийт 137 хүн, 7 автомашин, 23 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.24-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32,42 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 46 хүн, 7 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар очсон. Түймрийн голомтод нийт 183 хүн, 13 автомашин, 23 морьтой ажиллаж байна. ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллах зорилгоор ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ийн 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 5 алба хаагч, нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 04.25-ны өдөр 07:10 цагт түймрийн голомт руу нислэг үйлдсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Төмөр замын 306 дугаар точкад зуслагийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт очоод сураггүй болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтай, 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 12 хүн, 3 автомашин, 3 морьтойгоор 04.24-ний өдрийн 10:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын Цогт-Өндөр багийн “Баянбуурлын гүүр” гэдэг газраас хойд зүгт УБТЗ-ын “290 дүгээр зогсоол” гэдэг газар хүртэл 16 км-т, урд зүгт “306 дугаар зогсоол” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 04.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас 04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, Хилийн 0101 дүгээр ангийн 16 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 76 алба хаагч, 8 автомашинтайгаар 04.24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас Дулаанхаан тосгоны “4 замын уулзвар” гэдэг газар хүртэл “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР