Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа:

Ус, шаварт саатсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Туул” голд “Toyota crown” загварын автомашин суусан байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, татаж гаргасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буйр хээрийн багийн Буйрын голын намганд хүн шигдсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /51 настай, эрэгтэй/ согтуу, намганд шигдсэн байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагааНийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн нарангийн 15 дугаар гудамжийн 104 тоотод хүн шороонд дарагдлаа гэсэн дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Н /23 настай, эрэгтэй/-ын зүүн хөл шороонд  дарагдсан байсныг гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хонгор шар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 6 км-т/ 2015.08.04-ний өдрийн 00:09 цагт газар зүйн У.93008/00//, Ө.48089/00//-ын солбилцолд 4,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-с цахим шуудангаар ирүүлсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;    

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-н хотонд 1 үхэр 2015.07.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-н 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-н суурьт хонины  цэцэг өвчний шинж  тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-н 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн “Хайлаастын жалга” гэдэг газар  автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Каrina”  загварын автомашин онхолдож иргэн Г /56 настай, эрэгтэй/ нуруу нугас нь гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top