Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дундговь аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар 12-14 м/с, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшин, иргэн Т-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 07:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 08:05 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, ханан пийшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:48 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 2 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 га талбайн өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:58 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 18 метр хашаа, 0,9 га талбайн шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 14:07 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн байрны хажууд иргэн Э-гийн эзэмшлийн “Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 14:23 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 14:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 14:44 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 5 метр хашаа, 1,5 га шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 18:00 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 48 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 33 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч /ОББ-ын нийт 104 алба хаагч, 10 автомашин/, орон нутгийн 68 иргэн, нийт 172 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.22-ны өдрийн 18:40 цагт цурманд оруулж, 04.25-ны өдрийн 12:15 цагт бүрэн унтрааж, Хантай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 6650 га ой шатсан.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, ОБЕГ-ын 1, ҮАБ-ийн 40 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын 6 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 албан хаагч, орон нутгийн 96 иргэн, нийт 230 хүн, 13 автомашин, 30 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. /Ө-49009I05II, У-110008I11II/ Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг Балж голын дагуу түймрийн зүүн хойд талаас зүүн урд чиглэл 14-15 км-т цурам тавьж түймрийг цурманд оруулаад байна. Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод түймрийн зүүн хойд хэсэг, Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд түймрийн зүүн талыг хүлээлгэн өгсөн. Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтээс 780 дугаар тэмдэгтийн чиглэлд /1585 тоот өндөрлөг/ Үндэсний аврах бригадын алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажиллаж түймрийн баруун талыг хяналтандаа авсан. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжилсэн. Урьдчилсан байдлаар 19,500 га ой шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Төмөр замын 306 дугаар точкад зуслагийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт очоод сураггүй болсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтай, 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 04.25-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын Цогт-Өндөр багийн “Хужиртын тохойн-Ам”-аас “Баян буурал” гэдэг газар хүртэл 12 км-т явганаар, голын эргийн дагуу мөсөн доогуур тэмтрүүлээр, мөс тогтсон хэсгүүдийг хагалж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:16 цагт түр зогсоосон. 04.25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас 04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, Хилийн 0101 дүгээр ангийн 16 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 76 алба хаагч, 8 автомашинтайгаар 04.24-ний өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас Дулаанхаан тосгоны “4 замын уулзвар” гэдэг газар хүртэл “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 04.25-ны өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн “Алтан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ “Торомхон” ХХК-ийн алтны уурхайн ажилчин Ч /55 настай, эрэгтэй/ 04.24-ний өдрийн 22:00 цагийн орчим ажилчдын байрны гаднаас сураггүй болсон тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 14:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гурван Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн 10 алба хаагч, сумын ЗДТГазрын 8 албан хаагч, “Торомхон” ХХК-ийн 8 хүн, нийт 26 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр “Торомхон-Уул”, “Начин сайр”, “Алаг шанд”, “Хөтөл-Ус”, “Нарийн хар”, “Ямаан-Усны хийр” гэдэг газраар 10 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 15:30 цагт тус компаниас зүүн урьд зүгт 23 км-т “Ногоон буйр” гэдэг газраас иргэн Ч-г эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР