1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан 7 хүний завь хөмөрч аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн хотонд 1 үхэр 2015.07.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжны 11 тоотод иргэн Б-ийн 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Морин”-гийн 3 дугаар гудамжны 96 тоотод иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 15:57 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч,
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-ийн эзэмшлийн “Аяга” баар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 21:02 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 20 тоотод иргэн Ө-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 20:33 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг “Цагаан даваанд” 44-10 АРХ улсын дугаартай ачааны автомашинтай, 47-28 УНД улсын дугаартай суудлын автомашин, 93-38 УНӨ улсын дугаартай суудлын автомашин мөргөлдөж ачааны автомашин зам хөндлөн хааж зогссон байна гэсэн дуудлагыг 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 47-28 УНД улсын дугаартай суудлын автомашинд зорчиж явсан иргэн М /43 настай, эрэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР