1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан 7 хүний завь хөмөрч аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.05-ны өдрийн 12:24 цагт иргэн Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гаргасан. Иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 2015.08.05-ны өдөр хүч нэмэгдүүлэн АТА-ийн 7 албан хаагч, 1 автомашинтай явсан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд /У-105099/;Ө-43032// 2015.08.05-ны өдрийн 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн хотонд 1 үхэр 2015.07.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжны 11 тоотод иргэн Б-ийн 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Объектын гал түймэр: Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 98 дугаар гудамжийн 9-ийн Б тоотод иргэн Г-ын байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.05-ны өдрийн 10:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Шинэ худгийн авто замын зорчих хэсэгт иргэн Б-ийн “Huyndai Accent” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.05-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Шарга сумын 4-ð баг, “Дундын овоо” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.05-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР