Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд завьтай явсан 7 хүн осолдож аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, .М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.05-ны өдрийн 12:24 цагт Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гаргасан. 2015.08.06-ны өдрийн 15:10 цагт хүч нэмэгдүүлэн АТА-ийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар очиж нийт 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.07-ны өдрийн 13:15 цагт иргэн Б /21 настай, эрэгтэй/ цогцсыг уснаас гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн нутаг “Улаан дэл” нууранд Б /40 настай, эрэгтэй/, А /30 настай эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.08.07-ны өдрийн 07:25 цагт А-ийн цогцсыг, 08:25 цагт Э-ийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар Орхон голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг;

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Биокомбинатын баруун талд тогтоол усанд иргэн Б /32 настай, эрэгтэй/ живсэн гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 18:40 цагт тус тус хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах рек” ХХК-ний бохирын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Д /25 настай, эрэгтэй/ бохирын худагт унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

2.  Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. 

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины  цэцэг өвчний шинж  тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжны 11 тоотод иргэн Б-ийн 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар  /сумын төвөөсбаруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.08.07-ны өдрийн 21:20 цагт цурманд оруулсан.

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын-Овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн, 1 техник хэргэсэлтэйгээр ажиллаж байна.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.Үүнд:

Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Замчин”-ний 24 дүгээр гудамжны 140 тоотод иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 6 дугаар байр 3 дугаар орцны 36 тоотод иргэн Б-ийн тагтан дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн  “Партизан”-ны 6 дугаар гудамжны 110 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 5 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 21 дүгээр гудамжны 7 тоотод эзэнгүй 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 03:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top