1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Био компинатын баруун талд тогтоол усанд Б /32 настай, эрэгтэй/ живсэн гэсэн дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.08-ны өдрийн 11:25 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул голын “Хар усан тохой”-д М /15 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:50 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 5 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 7 дугаар гудамжны 11 тоотод иргэн Б-ийн 1 үхэр 2015.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Бумбатын найман харгай” гэдэг газар /сумын төвөө баруун зүгт 75 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 24 иргэн, 3 автомашин, нийт 29 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:20 цагт цурманд оруулсан.
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар /сумаас 35 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч. Орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, хилийн Сагилын заставын 11 албан хаагч, 1 автомашин, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн “Нуурын-Овгор” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.08-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 3 автомашин, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “SPS international” ХХК-ийн хавтан, модны үйлдвэрт үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний 02:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Долоо худаг” гэдэг газар иргэн Б-ийн малын саравч, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний 00:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой осол:
Ахуйн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар дунд сургуулийн дээвэр дээрээс хүн үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 20154.08.09-ний 01:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллан иргэн П /22 настай, эрэгтэй/ согтуугаар амиа хорлох гэж байсныг таслан зогсоож, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР